Цахим мэдээ
Нийгэм

"Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгад Увс аймгийн иргэд идэвхтэй оролцож байна.

Зөвлөлдөх санал асуулгад иргэд идэвхтэй хамрагдаж байна

Увс аймгийн төв Улаангомд 2026 оны 4 сарын 1-нд "Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгад аймгийн иргэд идэвхтэй хамрагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор "Зөвлөлдөж шийдье" санал асуулгыг орон даяар нэгэн зэрэг зохион явуулж байгаа юм.

     Энэхүү санал асуулгын нэгдүгээр шат өнгөрсөн сарын 27-ноос эхэлсэн бөгөөд Улаангом сумын 3, 9 дүгээр баг, Зүүнхангай сумын Жаргалант баг, Наранбулаг сумын Алдар багаас тус бүр 10, нийтдээ 40 иргэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдон санал асуулгад хамрагдаж байна.

Энэ сарын 3-ны өдрийг дуустал долоо хоног үргэлжлэх тус санал асуулгыг аймгийн Статистикийн хэлтэс зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 85 хувьтай байна.

Улсын хэмжээнд нийтдээ 1570 иргэн тус санал асуулгад оролцох ба 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдон саналаа өгчээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин