Цахим мэдээ
Мэдээ

Үс засуулахад өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2026-4-2, Пүрэв гараг,  Билгийн тооллын 15, Бархасбадь гараг

Өдрийн наран 6 цаг 29 минутад мандаж, 19 цаг 23 минутад жаргана.

Тугчин одтой, улаан орь өдөр, үс засуулахад өлзийтэй сайн.

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин