Цахим мэдээ
Хаана

Монголчуудад нээлттэй улсуудын Засгийн газрын тэтгэлгүүд

ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2026-2027 оны хичээлийн жилийн Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай монгол мэргэжилтнийг бэлтгэх, их, дээд сургууль болон судалгааны байгууллагуудын түншлэлийг дэмжих зорилгоор Франц улсад магистрын түвшинд суралцуулах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг 2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд ярилцлаганы товчыг тухайн сарын 29-ний дотор утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэх аж. Элчин сайдын яамны хамтарсан 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

ЭНЭТХЭГИЙН СОЁЛЫН ХАРИЛЦААНЫ ЗӨВЛӨЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа. Энэхүү нэр хүндтэй хөтөлбөр нь жил бүр дэлхийн 180 гаруй орны 3000 гаруй иргэнд Энэтхэг улсад суралцах боломжийг олгодог. Тэтгэлэгт горилогчид бакалавр, магистр болон докторын түвшний хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой.

Тухайлбал, инженерчлэл, мэдээллийн технологи, урлаг, гүн ухаан, улс төр судлал болон сонгодог зохиол зэрэг мэргэжлийн 21 чиглэл багтаж байгаа аж.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл цахим хаягаар дамжуулан хүлээн авна. Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Польш Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Польшийн Засгийн газрын тэтгэлгийг зарлаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд бакалавр, магистр болон бакалавр-магистр хосолсон хөтөлбөрөөр нийт 22 иргэнийг шалгаруулан суралцуулах аж.

Тэтгэлэгт горилогчдын материалыг 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хооронд цахим хаягаар дамжуулан хүлээн авна.

Бүгд Найрамдах Польшийн Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

КУШОК БАКУЛА РИНБҮҮЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл /ICCR/-өөс 2026-2027 оны хичээлийн жилд Кушок Бакула Ринбүүчийн нэрэмжит тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг албан ёсоор зарлалаа. Энэхүү тэтгэлэг нь хоёр орны соёл, боловсролын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилготой бөгөөд суралцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авах юм.

Кушок Бакула Ринбүүчийн нэрэмжит тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Монгол, Куба хоёр улсын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилийн бакалаврын түвшний тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий анагаах ухааны чиглэлээр бакалаврын хөтөлбөрт нийт 4 иргэнийг шалгаруулан суралцуулна. Тэтгэлэгт горилогчдын материалыг 2026 оны  гуравдугаар сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хооронд цахим хаягаар дамжуулан хүлээн авах аж.

Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилийн бакалаврын түвшний тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин