Э.Чулуунцэцэг: 45 хоногийн сургалтаар багш бэлдэнэ гэдэг байх боломжгүй зүйл. Олон улсын жишигт багш гэдэг хүнийг анхнаас нь лицензтэй болгож, боловсруулж, чанаржуулж явж ирснээр багш бол маш өндөр оноотой хүнийг хэлж түүгээрээ цалин хөлс өндөр байгаа. Харин манай улсад эсрэг систем явж байна гэж харж байгаа юм. Багш мэргэжил бол дотроо маш олон тусдаа салбартай мэргэжил юм. Үүнийг 45 хоногт багтааж болохгүй. Сайдын яриа болон бодит байдал зөрүүтэй байгаа зүйлийг яагаад дурдахгүй байгаа дээр маргаан үүсэж байгаа юм. Багшийн хомсдолыг даван туулах түр зуурын арга хэмжээ гэж эсрэгээрээ нийгэмд маш хортой зүйл. Боловсролын салбар бодлогоороо өндөр оноотой багш нарыг элсүүлж чанаржуулах хэрэгтэй. Албан бус мэдээллээр журмын дагуу шалгалт авч тэнцсэн тохиолдолд 45 хоногийн сургалтад хамрагдуулж байгаа. Үүнд 100 багш орсноос 10 хүн тэнцэж байна. Бусад хувийн багш бэлтгэх сургалтууд шаардлага хангахгүй байна. Монголд багш гэдэг мэргэжил маш үнэгүйдсэн гэж харж байна. ЭЕШ-д оноогүй үлдсэн хүн багш болж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх