Цахим мэдээ
Хэзээ

Волейболын Үндэсний Дээд Лигийн 2024-2025 улирлын хагас шигшээ цувралын 2дахь тоглолт маргааш буюу 2025.01.15-д болно

Үндэсний Дээд Лигийн 2024-2025 улирлын хагас шигшээ цувралын 2дахь тоглолт 2025.01.15-д болно. Өнгөрөгч амралтын өдрүүдээр хагас шигшээ цувралын эхний тоглолтууд үзэгчдийг шуугиулсан ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж "Уурхайчин" , "ТөвМиг", "Ховд Ижил Алтай Торгууд", "Хасу Мега Старс" багууд эхний хожлоо авлаа. Тэд цааш аваргын төлөө өрсөлдөөний шийдвэрлэх 2дахь тоглолт энэ лхагва гаригт AIC STEPPE ARENA-д үргэлжилнэ. 2025.01.15 өдөр 12:00цагт Улаанбаатар Пионикс vs Уурхайчин клуб, 14:30 цагт Ховд Ижил Алтай Торгууд vs Хөвсгөл Эрчим, 17:00 цагт Хасу Мега Старс vs Натурбакс, 19:30 цагаас Хавкс vs ТөвМиг гэх хуваарийн дагуу тоглохоор байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх