Гаалийн ерөнхий газраас энэ сард түр хаах хилийн боомтуудын мэдээллийг хүргэлээ. ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Ханх, Ульхан, Боршоо, Арцсуурь, Тэс зэрэг боомтыг хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу энэ сарын эхээр тодорхой хуваарийн дагуу хаасан бол сарын сүүлчээр урд хөрштэй хиллэдэг зарим боомтыг мөн түр хаахаар болжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 29, 30, 31-ний өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд автозамын боомт, Хавирга, Ханги, Гашуунсухатай, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр Баянхошуу боомтыг түр хаах юм байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх