Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын Хайнаньд явж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг аравдугаар сарын 22-нд гарсан.
Тэгвэл Хайнаньд амиа алдсан О-г ажлаас нь чөлөөлж, ар гэрт нь 1 сая төгрөгийн тэтгэмж олгожээ
Тодруулбал, 10 гаруй албан хаагч "Хайнань"-д аялж байгаад О гэгч нь 21 давхар өндөр барилга дээрээс унаж, амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Мөн тухайн амь хохирогч нь өмнө нь дүүргийн Худалдан авах албаны даргаар ажиллаж байсан байна. Тухайн хэргийг өдгөө БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх