"Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэл нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Энэ хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндэд халдсан зарим этгээдийг худал мэдээлэл тараасан, салбарын нэр төр гутаасан гэдэг үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна. Тухайлбал Арабууд сэтгүүлч нар 5-10к доллар тараасан гэх этгээдийн эсрэг гомдол гарган салбараас уучлал гуйхыг хүссэн болно.
Мөн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарыг сэтгүүлчийг худалдагдсан, захиалгат гэж хэлсэн үгнийхээ төлөө тухайн сэтгүүлчээс уучлал гуйхыг шаардсан болно. Мөн хуулийн байгууллагаар шалгуулна" хэмээн мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх