Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирэх хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой түмэн тэмээний баяр, тэмээн поло тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд оролцох баг таан хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талбайд дөрвөн тамирчин тоглож үлдсэн нэг нь хаалгачаар зогсдог.
Тэмээн поло тэмцээний талбай 80×60 метрийн хэмжээтэй, хаалга нь 2.50 метр өндөр, 6 метрийн өргөнтэй байдаг.
Тамирчид 20-30 деаметртэй бөмбөгөөр хоёр талдаа эргэж тоглодог бөгөөд нэг талдаа найман минут тоглодог. Оноо тэнцвэл нэг бөмбөг цохиж түрүүлж хаалганд орсон нь хождог.
Өмнөх жилийн түмэн тэмээний баярын тэмээн поло тэмцээнд хоёр аймгийн зургаан сумын найман баг оролцож байжээ.
Өмнөговь аймагт тэмээн поло тэмцээнийг 2002 онд анх Өнмөговь аймгийн Манлай суманд УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар санаачлан зохион байгуулж байсан нь өдгөө улам өргөжин үндэсний спорт болон хөгжиж байна.
Түмэн тэмээний баярт ирсэн гадаад жуулчдын үзэх дуртай тэмцээний нэг нь тэмээн поло болжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх