Мөн "Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, үр дүн гарч эхлээд байгаа аж.
Нийгмийн даатгалын сан Капитал банк, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн авлагатай. Тэгвэл одоогийн байдлаар Капитал банкнаас нийт 104.2 тэрбум төгрөгийн авлагатайгаас мөнгөн хөрөнгөөр 13 тэрбум, хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийг барагдуулсан байна.
Харин Чингис хаан банкнаас 103.57 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 8.64 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалын сан руу хуваарилж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар Чингис хаан банкнаас 94.95 тэрбум төгрөгийн авлага үлджээ.
Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх талаар шуурхай ажиллах юм байна.
Нийгмийн даатгалын санд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, эрсдэлээс хамгаалах Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө, Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн шимтгэл тооцох журамтай холбоотой харилцааг зохицуулах журмыг өчигдрийн хурлаар хэлэлцэн баталжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх