Цахим өргөдлийн материалыг Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам ирэх дөрөвдүгээр сарын 28-ны 08.00 цаг /Улаанбаатарын цагаар/ хүртэл хүлээн авах юм байна.
Фулбрайтын (гадаад) Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгож байна.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн ба жил 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.
Хөтөлбөрт хамрагдахын тулд судлах шаардлагатай сэдвийн чиглэл, тавигдах үндсэн шалгуур, өргөдөл бичих загвар, сонгон шалгаруулалтын явц, тэтгэлгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНЭ ХОЛБООС дээр дарж авна уу.
СЭТГЭГДЭЛ Үлдээх