Нийгэмд талцал үүсгээд буй өвөл, хаврын цагт морин уралдаан зохион байгуулах асуудлаар Засгийн газар бөөрөнхий буюу өөрөөсөө зайлуулсан шийдвэр гаргасан. Тодруулбал "Спорт, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах бүх эрхийг аймаг, орон нутагт шилжүүллээ. Ингэснээр хурдан морины уралдаан зэрэг бүх үйл ажиллагааг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна" гэж Шадар сайд мэдэгдсэн.
Ингэснээр хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд өндөр эрсдэлтэй өвөл, хаврын уралдаан дахин сэргэх нөхцөл бүрдлээ гэх шүүмжлэл улам бүр газар аваад байгаа билээ. Тэгвэл зарим аймгийн Засаг дарга нар энэ шийдвэр гарахаас өмнө орон нутагтаа хүйтэн сэрүүний улиралд морин уралдаан зохион байгуулахгүй байх тухай захирамж гаргасан байна. Тухайлбал, Архангай аймгийн Засаг дарга энэ сарын 21-нд дээрх агуулга бүхий захирамж гаргаж, хүүхдийн эрхийг хамгаалах, хангах чиглэлд хариуцлагатай хандсан байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх