Цахим мэдээ
Яаж

Өвөл, хаврын морин уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглолоо

Хаврын уралдаан нэрийн дор өвлийн хахир цагт хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийн эрх, амь насанд эрсдэл хохирол учруулдаг асуудал олны анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай 41 тоот тогтоол гаргаж, энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, өвөл, хаврын улиралд зохион хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахад 18 нас хүрээгүй хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгожээ.

Ингэснээр өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулж, болох эсэх тухай маргаан цэглэгдэж байна.

Засгийн газрын 41 дүгээр тогтоол

СЭТГЭГДЭЛ Үлдээх