Цахим мэдээ
Хэзээ

Ирэх зуны бүх нислэгийн хуваарь гарчээ

Иргэний нисэхийн ерөнхий газраас 2025 оны зуны улирлын олон улсын болон орон нутгийн нислэгийн цагийн хуваариа баталсан байна.

Хуваарийн дагуу MИAT компани Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг нийт зургаан чиглэлд 764 удаагийн нислэг үйлдэхээр байна. Харин ОХУ, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг нийт таван орны 17 агаарын тээвэрлэгч компанийн онгоц 22 чиглэлд 10116 нислэг үйлдэхээр болжээ.

Зуны улирлын хуваарьт нислэгт Вьетнамын Хо Ши Мин, Хятадын Ордос болон MИAT агаарын тээвэрлэгч нь Бээжин Дашин чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Тэгвэл АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” компани ирэх тавдугаар сарын 1-нээс долоо хоногт гурван удаа, БНХАУ-ын “Спринг Эйр”, “Хайнань Эйрлайнс, “Чайна Юнайтед Эйрлайнс”, “Жюнияао Эйрлайнс” болон Вьетнамын “Вйетжет” компани нислэг үйлдэх аж.

Түүнчлэн “Аэро Монголиа” компани ОХУ-ын Москва, “Хүннү Эйр”-ээс Узбекистаны Ташкент хот руу нислэг үйлдэхээр бэлтгэж эхэлжээ.

Олон улсын нислэг:

Орон нутаг:

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх