Цахим мэдээ
Хэзээ

Агаарын чанарын шинэчилсэн стандартад олон нийтийн саналыг авч байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаар тушаалаар MNS 4585:2016 Агаарын чанар, Техникийн шаардлага стандарт болон Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг "MNS 4585 Агаарын чанар.Техникийн шаардлага стандартын төсөл"-ийг шинэчлэн боловсруулж, төслийг хэлэлцүүлэн батлуулахаар энэ сарын 05-нд Стандарт хэмжилзүйн газарт хүргүүлсэн байна.

Стандарт хэмжилзүйн газар стандартын төслийг албаны ёсны сайтдаа байршуулж, ирэх гуравдугаар сарын 03-ны 17.30 цаг хүртэл олон нийтийн саналыг авч байгаа юм байна.

Тиймээс иргэд ЭНЭ ХОЛБООСООР орж, саналаа өгөхөө боломжтой гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх