Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос манай дөрвөн тамирчнаас допинг илэрсэн талаар мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Монголын Бодибилдинг Фитнессийн Хөгжлийн Холбооноос 2024 оны 7 дугаар сарын 05-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн хяналтын шинжилгээг дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартын дагуу авсан хариуг зарлаж байна" гэжээ.
Тодруулбал, Б.Сугарсүрэн, М.Алтайбаатар, Г.Ууганчимэг, Э.Эрхэмбилэг нарын дөрвөн тамирчнаас олон төрлийн хориотой бодис илэрсэн болохыг албан ёсоор зарлалаа.
СЭТГЭГДЭЛ Үлдээх