Цахим мэдээ
Яаж

Үнэт цаасны гүйлгээ өмнөх оноос 1.9 хувиар өслөө

Үнэт цаасны зах зээлийн арилжааны дүн энэ оны нэгдүгээр сард 72.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 (1.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үнэт цаасны нийт гүйлгээний 32.8 (23.7 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 67.2 (48.5 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.

Үнэт цаасны нийт гүйлгээний 52 хувийг компанийн бонд, 31.8 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 15.6 хувийг компанийн хувьцаа, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлжээ.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2025 оны нэгдүгээр сард 51761.2 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 10509.1 нэгжээр, өмнөх сараас 1483.5 нэгжээр өслөө. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ хугацаанд 13.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (19.4%) их наяд төгрөгөөр өсөөд байгаа юм. Зах зээлийн нийт үнэлгээний 99.8 (13.2 их наяд төгрөг) хувийг Монголын хөрөнгийн бирж, 0.2 (29.0 тэрбум төгрөг) хувийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх