Цахим мэдээ
Яаж

Нэг их наяд орчим төгрөгийг 1xbet сүлжээгээр гадагш алджээ

1XBET цахим бооцооны сүлжээгээр дамжин нэг их наяд орчим төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урссан дүн мэдээ гарсан талаар ЗГХЭГ-ын сайд Н.Учрал мэдээллээ. Энэхүү цахим бооцооны сүлжээнээс болж олон айлын амьдрал үрэн таран болж сүйрсэн учраас ямар нэг зөвшөөрөлгүй явагддаг цахим мөрийтэй тоглоомын энэ мэт сүлжээг шалгах ажлын хэсгийг албан ёсоор байгуулсан байна.

Ташрамд дурдахад, нэг их наяд төгрөг гэдэг нь Монголын нийт ард түмэнд ногдол ашиг болгон тарааж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны нийт ногдол ашгийн хэмжээтэй дүйж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх