Өнөөдөр "Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин" нэгдсэн хуралдаан Төрийн ордонд боллоо.
Монгол Улсад хэрэгжиж буй салбар бүрийн стандартуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэрэгцээ, шаардлага, олон улсын жишигт нийцүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нэгдсэн хуралдаанаар “Хүнс хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрхзүйн орчин” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнөж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Стандарт, хэмжил зүйн газар болон салбар бүрийн мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжилтэн судлаачид оролцов.
Өнөөгийн байдлаар барилгын норм ба дүрэм, барилгын дүрэм 403ш, стандарт 637ш нийтдээ 1040 гаруй баримт бичиг үйлчилж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх