УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн урилгаар БНХАУ-д энэ сарын 24-27-нд албан ёсны айлчилна.
11:00 цагт: Корпорэйт зочид буудалд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Аюулгүй байдал судлалын хүрээлэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 94999598
11:00 цагт: Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг, “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар НОБГ, Нийтийн тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс НОБГ-т мэдээлэл хийнэ. Утас: 99107367
11:30 цагт: "Монголын хүний төлөө нам"-аас Засгийн газрыг огцруулах хууль зүйн үндэслэлийг “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд танилцуулна. Утас: 99790206, 80190070
Мөн түүнчлэн
-Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэлнэ.
-Сондгой тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
-Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон, залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болно.
-Нөөцийг махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байгаа.
-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал “Соёолж молл”, "Их наяд” худалдааны төвд гарч байна.
-МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
-Төв аймгийн ЗДТГ-т Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулна.
-Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болно.
- Энэ сарын 21-24-нд Завхан аймаг Улиастай суманд сар шинийн баярт зориулсан, тус аймгийн 24 сум болон Говь-Алтай, Ховд, Архангай, Увс аймгийн ЖДҮ эрхлэгчид оролцсон үзэсгэлэн худалдаа болж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх