Энэ жилийн цагаан сараар шинийн нэгэн тасарсантай холбоотойгоор гурав хоног амрах зохицуулалт маргаан дагуулаад байсан билээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд ирэх сарын 3, 4, 5-ны өдөр буюу шинийн 4, 5, 6-ны өдрүүдэд бүх нийтээр амарч, гуравдугаар сарын 6-ны өдрөөс төрийн ажил, үйлчилгээг эхлүүлэх шийдвэр гаргалаа.
Ийнхүү цагаан сарын амралтыг сунгахаар болж байна. Ингэснээр монголчууд цагаан сарын баяраар бямба, ням, даваа, мягмар, лхагва гарагийг дуустал буюу нийт 5 хоног амрах юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх