Цахим мэдээ
Хэзээ

Яармаг-Өнөр хороолол чиглэлд дүүжин тээвэр угсарч эхэлжээ

Дүүжин тээврийн угсралтын ажил өнөөндрөөс /2025.03.10/ эхэлж байна. Тодруулбал, Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн угсралтын ажил өнөөдөх эхлэх хуваарьтай. Тус төслийн хоёрдугаар шугам болох Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг хүлээн аваад байгаа аж. Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур багануудыг ирэх дөрөвдүгээр сард хүлээн авах юм. Мөн дүүжин замын кабинуудыг дөрөвдүгээр сард үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тус чиглэлд дүүжин тээвэр үйлчилгээнд явж эхэлснээр оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10  хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөөд байгаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс өгсөн мэдээллээр,  Дүүжин тээврээр зорчих зах зээлийн үнийн тооцооллыг хийгээд үзэхэд 1500 төгрөг байна. Гэхдээ 2600 төгрөгөөр тарифыг тогтоож байж бизнесийн ашиг, алдагдлаа нөхөөд явах боломжтой. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд л бид ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа. Эцсийн дүндээ бол байж болох хамгийн хямд үнээр л иргэд зорчих боломжийг бүрдүүлнэ. Хамгийн гол нь иргэн бүр суух боломжтой, төлж чадах тарифыг л тогтооно гэсэн юм.
Шугам II: Яармаг, Арцат-Өнөр хороолол
Трассын урт: 4.2 км
Буудал: 2
Тээвэрлэх хурд: 22 км/цаг
Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
Хүчин чадал: 2320 зорчигч,
Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг
ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ЭХНИЙ ЗУРГААН САР ЗОРЧИГЧГҮЙ ТУРШИНА 
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дүүжин тээврийн явцын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Дүүжин тээврийн  төсөл үргэлжилж байгаа. Энэ 2018 онд эхэлсэн төсөл. Энэ төслийн тоног төхөөрөмж нь Франц улсынх байх ёстой. Тоног төхөөрөмжүүд эхнээсээ Замын-Үүдийн боомтоор орж ирж байгаа. Ирэх оны зургадугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлаа хийж дуусна.
Энэ дүрмээрээ бол угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой.
Бид энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Одоо газар чөлөөлөлтийн ажил "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Мөн хажуугийн нэг объектыг буулгана. Бид өмчлөгч иргэдтэй тохиролцсон байгаа. Яармагийн зам дээр оргил ачааллын үед 90-95 мянган машин зорчиж байна. Энэ том урсгалыг сааруулах зорилготойгоор энэ төслийг хийж байгаа" гэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх