Цахим мэдээ
Хэзээ

УИХ-ын хаврын чуулганы эхэнд ҮАБЗ-ийн мэдээлэл сонсоно

Өнөөдөр буюу 2025.03.17-ны өдрийн 10.00 цагт УИХ-ын хаврын чуулганы нээлт болно. Чуулганы эхэнд ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай горимоор сонсоно. 

Үдээс өмнө намын бүлгүүдийн хуралдаан болж, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан тодорхой хуулийн төслүүд боловсруулах ажлын хэсгүүд үдээс хойш хуралдах юм. Тухайлбал, 

Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болохоор төлөвлөжээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх