Хүндийн өргөлтийн Өсвөр үеийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо Хэнтий аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулах юм.
Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцож, бэлтгэл ажлыг хангаж байгаа ОУХМ, Хэнтий аймгийн дасгалжуулагч Б.Үүлэнтайсуухүүд МХӨХ-ноос талархал илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх