Цахим мэдээ
Хэзээ

Говийн бүсийн өмнөд хэсгээр +16 хэм хүртэл дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ анхаарууллаа.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7-12 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0+5 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11-+16 градус, бусад нутгаар +6-+11 градус дулаан байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх