Цахим мэдээ
Хэзээ

"Түмэн шувуут" ХК тэрбум төгрөгийн хувьцаа авч халааслана

"Түмэн шувуут" ХК Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.4 болон 49.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, "Түмэн шувуут" ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.6.15 дахь заалтыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №06/2025 тоот тогтоолоор нийт 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөг хүртэлх үнийн дүнгээр өөрийн хувьцааг худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

Энэ шийдвэр нь хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, ханшийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, эрх ашгийг хамгаалах зорилготой юм.

Хувьцааг эргүүлэн худалдан авах захиалгын дээд үнэ нь Хөрөнгийн биржийн арилжааны өмнөх 30 хоногийн жигнэсэн дундаж ханшийн 120 хувиас хэтрэхгүй байх, сард 200 сая төгрөг хүртэл үнийн дүн бүхий хувьцаа худалдан авахаар компанийн ТУЗ-ийн тогтоолд тусгажээ.

Өөрийн хувьцааг худалдан авч халааслах ажил ирэх тавдугаар сарын 1-нээс энэ оныг дуустал үргэлжлэх юм.

"Түмэн шувуут" ХК-ийн ТУЗ-ийн тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

СЭТГЭГДЭЛ Үлдээх