Цахим мэдээ
Хэзээ

Энхийг сахиулагчдыг сонгон шалгаруулна

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2025-2026 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), цэргийн мэргэжилтэн (цэргийн ажиглагч, холбогч офицер)-ний сонгон шалгаруулалтыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

“Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-ын шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагч psod.maf.gov.mn хаягаар дараах материалыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 15-ны өдрийн дотор бүрдүүлж бүртгүүлнэ үү.

Үүнд:

1. Харьяа нэгтгэл, анги, байгууллагын удирдлагын цохолттой цэргийн алба хаагчийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлт;

2. Ажил байдлын тодорхойлолт;

3. Жолооны үнэмлэхийн хуулбар;

4. Гадаад паспортын хуулбар;

5. Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар;

6. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;

7. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

8. Товч судалгаа (доорх хүснэгтийг сонгон шалгаруулалтын системээс татаж авах боломжтой); Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс psod@mil.gov.mn цахим шуудангаар болон 3679, 89602147, 70152660 дугаар луу холбогдож тодруулна уу. “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.

                                    ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ Үлдээх