Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн /2025.04.08/ энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 679,912,974 төгрөгийн үнийн дүн бүхий 1,720,425 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Сор ХК (SOR +14.97%), Монгол керамик ХК (KEK +14.96%), Говь ХК (GOV +12.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүннү менежмент ХК (HBZ -15.00%), Мон Наб ХК (MNB -14.97%), Могойн гол ХК (BDL -14.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,665 ширхэг нэгж эрх 2,875,149 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 23,310 ширхэг үнэт цаас 2,328,636,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,061 ширхэг үнэт цаас 206,100,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 95 ширхэг үнэт цаас 9,500 ам.доллароор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц 32,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 3,017,600 ам.доллар буюу 10,586,947,840 төгрөгөөр,
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 12,192,000 юань буюу 5,850,331,200 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 19,688,132,963 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.46% хувиар буурч, 47,231.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,635,906,411,442 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх