Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бага сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.
Уг барилгын зураг төслийг "Конар" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Монмарс холдинг" ХХК гүйцэтгэн, норм дүрмийн дагуу "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ хяналт тавьж ажилласан байна.
Сургууль, цэцэрлэгийн шинэ барилга дээр энэ сарын 07-ны өдөр Улсын комисс ажиллан, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа. Ийнхүү нийслэлийн гэр хороолол бүхий дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх