Цахим мэдээ
Тойм

УИХ-ын гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэртэй танилцаж байна

УИХ-ын зарим гишүүн Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.

Монгол Улсад хэрэгжиж буй мега төсөл-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн явцтай УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцаж байгаа юм.

Төслийн хэрэгжилтийн талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын “Engineers India Limited” болон Ерөнхий гүйцэтгэгч “Megha Engineering and Infrastructure Limited” компанийн удирдлагууд дэлгэрэнгүй танилцуулж, үйлдвэрийн талбайд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцуулж байна.

Үйлдвэрийн эхний багц ажил бүрэн дуусч, 2024 онд ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, ДЦС-ын барилга байгууламжуудын барилга угсралтын ажил хэвийн өрнөж байна. Мөн зарим тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явагдаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ Үлдээх