Цахим мэдээ
Яаж

Эх орноо сурталчиллаа

ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн төлөөлөл БНСУ-ын Өмнөд Кёнсан аймгийн Чанвон хотод "Чинхэ" олон улсын цэргийн хөгжим, ёслолын наадамд оролцлоо. Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Батлан хамгаалахын Атташе хурандаа Э.Түшиг нар наадмын нээлтэд оролцсон байна. 

“Зэвсэггүй энх тайвныг тогтоох нь” уриан дор явагдаж ирсэн тус наадам энэ жил БНСУ-д гарсан ой хээрийн түймрийн улмаас амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн “Бид хамтдаа” уриан дор зохион байгуулагджээ. 

Өмнө нь 2007, 2016 онуудад манай цэргийн хөгжимчид Чавон хотын удирдлагаас ирэх 2026 онд энэхүү наадамд оролцох урилга гардуулжээ. Түүнчлэн АНУ-ын 8 дугаар армийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн дэд хурандаа А.Алтансүх, удирдаач дэслэгч Д.Сайханбаяр нараар өөрсдийн бэлтгэсэн маршийн бүтээлийг удирдуулсан нь үлээвэр хөгжим өндөр хөгжсөн улс орны мэргэжил нэгт хөгжимчид, удирдаачидтай туршлага солилцох сайхан боломж болсон юм. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх