“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаар анх удаа хувьцаа, бонд болон бусад бүтээгдэхүүн худалдан авах, арилжаанд оролцох сонирхолтой иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Энэ нь иргэн бүр ногдол ашгаа бэлнээр авч зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр ханш унаж, инфляци өсөх эрсдэлээс сэргийлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, энэ зах зээлд оролцогчдыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Тиймээс МХБ-ээс МҮЦАЭХ-той хамтран "1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүлжээ.
Энэ ажлын хүрээнд МХБ-ээс зохион байгуулах сургалтад (төлбөргүй) хамрагдах сонирхолтой иргэдийг бүртгэж байгаа юм. Сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү.
СЭТГЭГДЭЛ Үлдээх