Алдарт эхийн I, II зэргийн одонт 10 хүүхдийн ээж, Бодибилдинг фитнессийн "Бикини" төрлийн улсын аварга Ш.Наранбулаг нүүр номдоо "Арав дахь даваагаа давлаа, цолны найр хийдэг юмуу" хэмээн нийтэлсэн нь олны анхаарлыг татсан юм.
Бидний уулзаж цөөн хором ярилцах хүсэлтийг зөвшөөрч, төрсөний дараах тасагт нь ярилцсан ярилцлагаа Tsahim news.mn пэйж хуудсаараа дамжуулан өчигдөр /11-05/ хүргэсэн билээ.
Тэрбээр тогооч мэргэжилтэй, 2005 онд анхны охиноо өлгийдөн авч байжээ. Найм дахь хүүхдээ төрүүлсэнийхээ дараа суларч унжсан гэдсээ агшаах зорилготой анх фитнессээр хичээллэж уг спортдоо дурлан Бодибилдинг фитнессийн тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан аж. Мөн сүүлийн хоёр жилд бүжгийн спортоор хичээллэж эхлэжээ.
Түүний хайр дүүрэн ярилцлагыг энд дарж үзээрэй. https://www.facebook.com/share/v/1AwVb7YQnc/
СЭТГЭГДЭЛ Үлдээх