Цахим мэдээ
Нийгэм

"ЭРХ ЧӨЛӨӨНД МИНЬ ТУЛАХ ЦЭГ ӨГВӨЛ НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ ҮҮД БОЛЖ ӨГЬЕ", БИД ХЭВЛЭЛИЙНХЭН

        Энэ өдөр бол улс орнуудын засгийн газарт хэвлэлийн эрх чөлөөний төлөөх амлалтаа хүндэтгэх шаардлагатайг сануулдаг бөгөөд хэвлэлийн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүйн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын эргэцүүлэн бодох өдөр. Хамгийн чухал нь энэ өдөр бол хязгаарлагдсан эрх чөлөөгөө халах өдөр. Мөн түүхийн мөрөөр амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.  

Энэ жилийн хувьд "Зоригтойгоор шинэ ертөнцөд сурвалжлага хийх - хиймэл оюун ухаант хэвлэлийн эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үзүүлэх нөлөө" сэдэв дор дэлхийн нийтээр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм. Сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжихийн хэрээр түүнийг дагасан олон флатформууд гарч, хэвлэл мэдээлэл цахим орчин төдийгүй,өөр өөрсдийн мэдээлэл дамжуулах хэрэгсэлдээ тус флатформуудыг ашиглан хүмүүст хүртээмжтэй мэдээ, мэдээллийг чанартай, сонирхолтойгоор үзүүлэх болсон. Тиймээс ч хэвлэл мэдээллийн салбар үзүүлж буй баримт, харуулж буй утга агуулга, мэргэжлийн үлгэр жишээ байдлаараа бусдаасаа ялгарч тодорч ирсэн. 

ФОТО: Сэтгүүлчид мэдээлэх эрхийнхээ төлөө жагсав | News.MN

Цаашид бид: 

 

              1. Үнэн зөвийг эрхэмлэх – Мэдээллийг олон эх сурвалжаас баталгаажуулж, уншигчдад бодит мэдээлэл хүргэхийг зорь.

               2. Ёс зүйг баримтлах – Хувийн ашиг сонирхол, үзэл бодлоос ангид, шударга, төвийг сахисан байр суурь баримтлах нь чухал.

             3. Хариуцлагатай байх – Хэвлэл мэдээлэл олон нийтийн санаа бодолд шууд нөлөөлдөг. Тиймээс өөрийн нийтлэл, контент бүрийн хариуцлагыг ухамсарлаж  ажилла.

          4. Мэдлэгээ тасралтгүй тэлэх – Салбарын шинэ чиг хандлага, техник технологийн дэвшил, хууль эрх зүйн өөрчлөлттэй танилцаж, мэргэжлийн түвшнээ байнга сайжруул.

              5. Харилцааны соёлтой байх – Мэдээлэл авахдаа хүнтэй зөв боловсон харьцаж, эх сурвалжийн итгэлийг хүлээх нь урт хугацааны амжилтад хүргэнэ.

              6. Шүүмжлэл хүлээн зөвшөөрч, хөгж – Уншигч, үзэгчдийн санал бодлыг сонсож, алдаагаа засах нь мэргэжлийн өсөлтөд тусална.

зэрэг сэтгүүл зүйн зарчим, стандартаа баримтлан ажиллах нь мэргэжлийн бус байдлаас ялгарах, хар бараан нийгмээс ангижрах, нийгмийн сэтгэлгээг өөрчлөхөд туслах болно. 

ЗОРИГТОЙ БИЧИЖ, ЗОРИГТОЙ ҮЗҮҮЛЖ ҮНЭН ЧАНАРЫГ ИРГЭДДЭЭ ТҮГЭЭХ НЬ БИДНИЙ ЧУХАЛ ЗОРИЛГО БАЙХ БОЛНО. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн мэдээллийн салбарынхандаа "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийн мэнд хүргэе 

СЭТГЭГДЭЛ Үлдээх