Өмнөх парламентын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн саяхан Монголросцветмет төрийн өмчит компанийн захирлаар томилогдсон бол мөн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга асан Г.Занданшатар ч Ерөнхийлөгчийг "түшиж", түүний Тамгын газрын даргаар нь томилогдоод байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан П.Анужин, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаад эхлэжээ.
Тэрээр 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, дипломатч
1999 онд Токиогийн Гадаад хэлний дээд сургуульд судлаач оюутан
2004 онд Япон Улсын Сока их сургууль, олон улсын эрх зүйч, магистр төгссөн.
2010 онд “Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлан хэрэгжүүлэгч
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын үүрэг ажлыг хийж байв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх