Гал түймрийн утаа 22 сая хүний амьсгалах агаарын чанарт нөлөөлж буй. Канад даяар том, бага хэмжээтэй гал гарч, Саскатчеван, Манитоба зэрэг мужид онц байдал зарлаад байна. Ялангуяа АНУ-ын хойд Миннесота мужид утаа эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц хэмжээнд хүрчээ. Гал сөнөөх албаныхан цэргийн нисэх онгоц, нисдэг тэргүүдийг гал түймэртэй тэмцэхэд ашиглаж буйгаас гадна олон улсаас тусламж хүсч байна.
Ойрын өдрүүдэд халуун, хуурай цаг агаартай байх төлөвтэй байгаа тул гал улам тархаж магадгүй юм. Хуурай цаг агаар зонхилсоор байвал нүүлгэн шилжүүлсэн 8000 хүний тоо 10 мянга болж нэмэгдэж магадгүй байна. Албаны хүний хэлснээр ирэх 4-7 хоног маш чухал аж.
Галын тархац асар хурдтай байгаа тул Манитоба мужаас 17 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус мужийн Флин Флон хот 5000 хүнтэй ч одоогоор зөвхөн гал сөнөөгчид болон тусламжийн ажилтнууд л үлдээд байна.
Канад 2023 онд гамшигт түймэрт автаж, 17.3 сая га газраа шатааж байсан түүхтэй. Канадад хүний үйл ажиллагаагүйгээр байгалийн жамаар гал гарах нь байдаг ч цаг агаараас болоод тархалт нь хурцадмал байдалд хүрдэг аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх