Цахим мэдээ
Мэдээ

Өмнөд Солонгосын К-поп ертөнц дэх “Солонгосын Бейонсе” хэмээн нэрлэгддэг Эми Ли Монголд…

Энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Супер концерт-2025” шоу тоглолтыг зохион байгуулах юм. Уг тоглолтод Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн Тэ Ян оролцох ба хоёр дахь артист нь хүчирхэг хоолойтой дуучин Ailee болохыг албан ёсоор зарлаад байгаа юм. Тэрбээр “Супер концерт-2025”-ын тайзнаас Монголын фенүүддээ өөрийн уран бүтээлийг толилуулахаар болоод байна.

Ailee Tickets, 2025 Concert Tour Dates | Ticketmaster

Ailee (англиар Amy Lee) нь Өмнөд Солонгосын К-поп ертөнцөд амжилттай уран бүтээлээ туурвиж буй Америк гаралтай дуучин, дуу зохиогч юм. Тэрээр 1989 оны 5-р сарын 30-нд АНУ-ын Денвер хотод төрсөн бөгөөд Нью Жерси мужид өссөн. 2010 онд Солонгост ирж, 2012 оны 2-р сарын 8-нд “Heaven” нэртэй анхны синглээрээ YMC Entertainment-ийн дор уран бүтээлээ эхлүүлсэн. Уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүний хувьд 2015 онд анхны цомгоо “Vivid” нэртэйгээр гаргаснаас хойш гурван ч цомгоор фэнүүддээ бэлэг барьжээ. Бидний хамгийн сайн мэдэх гурван дууг хүргэе.

1. “I Will Show You” (2012)

Ailee-ийн анхны хөгжмийн видео бөгөөд 2022 оны 6-р сард YouTube дээр 100 сая гаруй үзэлттэй болсон. Энэ нь түүний хамгийн анхны 100 сая үзэлттэй дуу юм.

Học tiếng Hàn qua bài hát I will show you (보여줄게) - Ailee

 https://www.youtube.com/watch?v=MCEcWcIww5k

2. “I Will Go to You Like the First Snow” (2017)

Энэхүү дуу нь “Goblin” (Guardian: The Lonely and Great God) телевизийн цувралын OST 2017 оны хамгийн их стриймлэгдсэн дуу болж, 200 сая гаруй удаа стриймлэгдсэн амжилттай.

Learn Korean with I will go to you like the first snow - Ailee | Lingopie

https://www.youtube.com/results?search_query=i+will+goto+you+like+the+first+snow+

3. “U&I” (2013)

“U&I” дуу нь Ailee-ийн хамгийн алдартай дуунуудын нэг бөгөөд YouTube дээр 40 сая гаруй үзэлттэй байна. Энэхүү дуу нь түүний хүчирхэг хоолой, сэтгэл хөдлөлтэй дуулалтыг харуулсан бүтээл юм.

Ailee – Team Sejong!

https://www.youtube.com/watch?v=wlALA9rF1gY

Түүний хүчирхэг хоолой, сэтгэл хөдлөлтэй дуулалт нь түүнийг “Солонгосын Бейонсе” хэмээн нэрлэгдэхэд хүргэсэн. Солонгос болон Азийн xөгжмийн наадмуудаас 39 шагнал xүртсэн Ailee  бол K Pop урсгалын өнгийг тодорxойлж байгаа томооxон уран бүтээлчдийн нэг юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх