“Эрчис Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр 2024 онд цахилгааны үнэ нэмэгдсэнээр цахилгаан станцууд ашигтай ажиллаж чадсан ч, дулааны үнийн нэмэгдэл 2025 оны нэгдүгээр сар хүртэл хойшилсон нь дулааны станцуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, ирэх онд алдагдалтай ажиллах нөхцөл бүрдүүлж байгааг онцлов.
“Цаашид эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, урсгал зардлыг шийдвэрлэх шаардлагатай. Салбарт өөрчлөлт хийхийн тулд нийт 27 компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Урьдчилсан тооцоогоор 2.5–3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай” хэмээн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх