Эдгээр нь Афганистан, Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсууд юм.
Эдгээр нь Афганистан, Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсууд юм.
Хориг зургадугаар сарын 9-ний Даваа гаригаас хүчин төгөлдөр үйлчилнэ. Дээрх 12 улсаас гадна Бурунди, Куб, Лаос, Сьерра Леон, Того, Туркменистан, Венесуэль гэсэн долоон улс хэсэгчилсэн хоригт багтсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигайл Жэксон мэдээлэл өгөхдөө "Ерөнхийлөгч Трамп манай улсад ирж, хор хөнөөл учруулах аюултай гадаадын этгээдүүдээс америкчуудыг хамгаална гэсэн амлалтаа биелүүлж байна. Энэ улсууд нь зохих хяналт шалгалт дутмаг, визний хугацаа хэтрэлтийн хувь өндөр, хувийн мэдээлэл болон аюул заналхийллийн мэдээллийг хуваалцдаггүй гэсэн тус тусын шалтгаанаар хоригт багтсан.”
Ерөнхийлөгч Трамп цахим хуудсандаа аяллын хоригийн талаар мэдээлэхдээ саяхан болсон Колорадогийн халдлагыг дурджээ. Колорадогийн халдлага нь гадаадын иргэд АНУ-д зохих шалгалт хяналтгүйгээр нэвтэрсний хор уршиг гэж тэр тайлбарлав. Мөн түр хугацаагаар ирчихээд визний хугацаа хэтрүүлдэг хүмүүсийг дурдаад "Бид тэднийг хүсэхгүй байна. Америкчуудын ашиг сонирхол, аюулгүй байдлын төлөө үргэлж чадах бүхнээ хийх болно" гэжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх