Интерполоор олон улсад эрэн сурвалжилж байсан БНСУ-ын иргэнийг манай улсад амьдарч байгааг Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан хяналт шалгалтаараа ирүүлжээ. Ким Чонг Хуан гэх эр эх орондоо онц их хэмжээний хөрөнгө залилж, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн шалгуулж байхдаа оргон зугтсан аж. Тиймээс тус улсын хууль хяналтын байгууллагынхан Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн аж. Тэрбээр 2017 оноос хойш Монголд хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон гэнэ. Ким Чонг Хуаныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулж, Монголоос албадан гаргахаар ГИХГ-ынхан ажиллаж буй юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх