Цахим мэдээ
Мэдээ

Бараг 200 жилийн настай бэлгэвч Амстердамын Rijks-музейн үзэсгэлэнд гарчээ.

19 дүгээр зууны бэлгэвчийг үзмэрийн цуглуулгандаа нэмсэн нь энэ долоо хоногт анх удаа олон нийтэд толилуулахаар болжээ. Энэхүү ховор олдвор нь 1830 онд хамаарах бөгөөд өнгөрсөн жил музейн нь дуудлага худалдаагаар 1`000 еврогоор худалдан авчээ. Голландын алтан үеийн зураачдын бүтээлүүдийг хадгалдаг тус музейн цуглуулгад анх удаа хамгаалах хэрэгсэл үзмэр болж нэмэгдсэн нь энэ юм .

1830  онд хонины мухар олгойгоор хийсэн гэгдэж буй энэ бэлгэвчийг Парисын дээд ангиллын эмсийн хүрээлэнгээс гаралтай гэж таамаглаж байгаа ажээ. Бэлгэвчин дээр хувцсаа тайлсан гэлэнмаа бэлэг эрхтэн нь хөвчирсөн гурван эрэгтэйн нэгийг зааж байгааг харуулсан эротик зургийг сийлсэн байна. Мөн "Voila, mon choix" (Энэ бол миний сонголт) гэсэн үгсийг сийлжээ.

Rijksmuseum Anonymous, Condom with print, c. 1830. Acquired through the F.G. Waller Fonds and as displayed at the Rijksmuseum

Rijks-музейн захирал Жойс Зелен тайлбарлахдаа "Ийм бэлгэвч авсан хүн нэлээд боловсролтой нэгэн байсан гэдэгт би итгэлтэй байна" гэж тэр хэлжээ.

Шинэ үзмэрээ бэлгийн хөдөлмөр, бэлгийн эрүүл мэндийн сэдэвтэй Голланд, Францын хэвлэмэл болон гар зургуудыг үзүүлэх "Аюулгүй Секс" нэртэй танхимын голд шилэн хоргонд байрлуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх