Цахим мэдээ
Мэдээ

"Chinggis Warriors" баг BLAST.tv Austin Major 2025" тэмцээний эхний хожлоо авлаа.

Counter Strike-2 (CS2) тоглоомын ДАШТ тэмцээний "BLAST.tv Austin Major 2025"-ий нэгдүгээр шатны тоглолтууд гурав дахь өдрөө АНУ-ын Даллас хотод үргэлжилж байна.

Тус шатанд оролцож буй манай улсын "Chinggis Warriors" баг хоёр удаа хожигдоод байсан. Тэгвэл өнөө өглөө гурав дахь тоглолтоо Бразилын "Fluxo" багийн эсрэг "ВоЗ" журмаар хийж, 2:1-ээр ялалт байгууллаа.

Ингэснээр манай усын баг энэ шатанд нэг хожил, хоёр хожигдолтой болж, хүснэгтийн 13 дугаар байрт бичигдэж эхлэв. Харин Бразилын баг ДАШТ-ээ өндөрлүүлж байгаа юм. "Chinggis Warriors" багийн хувьд дөрөв дэх тоглолтоо өнөө шөнийн 01:30 цагт Хятадын "Lynn Vision Gaming" багийн эсрэг хийхээр болж байна. Хэрэв тус тоглолтод ялалт байгуулбал ДАШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөхийн төлөө тоглох эрхтэй болно.

Өнөө өглөөний тоглолтод манай баг өөрсдийнхөө сонгосон "Ancient map" дээр 10:13-аар хожигдсон. Тэгвэл Бразилын багийн сонгосон "Mirage map" дээр 13:11, шийдвэрлэх "Nuke тар" дээр 13:2 онооны харьцаатай ялалт байгуулсан билээ. Тус тоглолтын шилдгээр 'controlez' буюу Б.Өнөдэлгэр тодорчээ.

ДАШТ-ий 1-3 дугаар шат тус бурд нэг баг нийт таван удаа тоглох боломжтой бөгөөд гурван удаа ялалт байгуулбал дараагийн шат руу дэвшинэ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин