Цахим мэдээ
Мэдээ

Вьетнам улс хүүхдийн тоог хоёроор хязгаарлах бодлогоо цуцаллаа...

Олон жил үргэлжилсэн гэр бүлүүдийн хүүхдийн тоог хоёроор хязгаарлах бодлогоо цуцалж байгаагаа Вьетнам улс өчигдөр мэдээллээ.

НҮБ-ын хүн амын сан Вьетнам улсын хүн амыг "хөгширч байгаа" ангилалд оруулдаг. Гэхдээ энэ ангиллаас "хөгширсөн" ангилалд шилжихэд 20 орчим жил зарцуулдаг тул өнөөдрөөс төрөлтийг дэмжих шаардлагатай болоод байгаа юм.

1988 оноос хэрэгжиж эхэлсэн энэ бодлого цуцлагдсанаар одоо гэр бүлүүд хэдэн хүүхэдтэй болохоо өөрсдөө шийддэг болж байгаа юм байна. Энэ нь Вьетнамд төрөлтийн тоо буурч, хүн ам хөгшрөх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэнтэй холбоотой юм.

Өнгөрсөн онд тус улсад нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 1.91 болж буурсан нь гурван жил дараалан хүн амын өсөлтийг хангахгүй хэмжээнд хүрсэн үзүүлэлт болжээ. Ялангуяа амьжиргааны зардал өндөр Ханой, Хо Чи Шин зэрэг том хотуудад төрөлтийн тоо эрс буурчээ. Эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг уламжлалтай Вьетнам улсад бас сүүлийн жилүүдэд хүйсийн харьцаа алдагдах болсон байна.

Мягмар гарагт тус улсын эрүүл мэндийн яам "ургийг хүйсээр нь ялгаж сонгох" явдалтай тэмцэх торгуулийн хэмжээг гурав дахин өсгөж, $3,800 хүргэх санал гаргажээ.

Ийм шийтгэл оноодог болсноор шинээр мэндэлсэн хүүхдүүдийн хүйсийн харьцаа сайжирсан ч 100 охин тутамд 112 хүү гэсэн харьцаатай буюу тэгш бус хэвээр байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх