Цахим мэдээ
Мэдээ

Зеленский, Путин нарыг зодолдож байгаа хоёр хүүхэдтэй зүйрлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украиныг хоёуланг нь хориг арга хэмжээгээр сүрдүүллээ. Тэрбээр Зууван танхимд Германы канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ Зеленский, Путин нарыг зодолдож байгаа хоёр хүүхэдтэй зүйрлэсэн байна.

Мерц түүнийг ОХУ-д илүү шахалт үзүүлэх хэрэгтэй гэхэд Трамп хариуд нь "Заримдаа зөнгөөр нь хэсэг зодолдуулж байгаад салгасан нь дээр байдаг юм. Аль аль тал нь тулаанаа зогсоохыг хүсэхгүй бол маш хатуу аргаар үзэх болно. Ингэвэл хоёуланд нь шударга. Хоёр тал хоёулаа л ач холбогдолтой. Орос, эсвэл өөр хэн байхаас үл хамааран бид хатуу байх болно" гэжээ.Энэ үгс нь Трамп болон Европын удирдагчдын үзэл бодлын зөрүүг бэлээхэн харууллаа гэж үзэж байна.

Дашрамд дурдахад, аюултай бүс гэж нэрлэгдэх дөхөөд буй Зууван танхимд Мерц ер бусын тайван сууж харагджээ. Гэвч Украины талаар ярьж эхлэх үед энэ байдал нь эвдэгдсэн байна. Тэрбээр хөлөө ачин сууж байсан боловч сандлаа өнцөгдөн урагшилж, өвдөг дээрээ тохойгоо тавиад "Бид дайныг зогсоох үүрэгтэй. Украины дайныг зогсоох дэлхийн гол хүн бол та. АНУ-ын удирдагч л Орост шахалт үзүүлснээр үүнийг хийж чадна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх