Осакагийн хамгийн ахмад шүтээнүүд гэж өөрсдийгөө өргөмжилсөн Обачааан (Эмэээ) хамтлаг зургаан жилийн дараа анхны шинэ уран бүтээлээ цацаж байна. Хамтлагийн гишүүдийн дундаж нас 70.
Тус хамтлаг 12 жилийн өмнө анх байгуулагдсан бөгөөд хоорондоо хол зайтай ч гэсэн тогтмол уран бүтээлээ хүргэжээ. Осакагийн загварын хэв маягийг илтгэсэн гял цал, амьтны хээтэй хувцасаар тэд гангардаг. Хөгшрөлт хүсэл мөрөөдлийг нь зогсоохгүй гэсэн уриатай Обачааан хамтлагийнхан осака аялгаар дуулдаг.
Тэдний шинэ дууг "Overpower" гэнэ. Цар тахлын дараах анхны уран бүтээл, цаашилбал, улс орон нь эдийн засгийн амаргүй үеийг даван туулж байгаа гэдэг утгаараа тэд "Шуургыг инээмсэглэн сөрнө" хэмээн дуулж, бусдад урам зориг бэлэглэж байна.
https://www.youtube.com/watch?v=mwD6fAFWpC4
Overpower дууны бүжгийг Осакагийн авьяаслаг бүжиг дэглээч Аканэ дэглэжээ. "Dragon Ball" киноны дүрслэлээс оруулсан гайхалтай эффект гэх зэргээр дууны клип ер бусын хөгжилтэй өнгө аястай.
2025 оны Дэлхийн экспо Осака хотод үргэлжилж буй. Энэ цаг үед Осакагийн ахмад шүтээнүүд шинэ уран бүтээлээ цацсан нь цагаа олсон явдал болжээ. Тэд экспо дээр очиж уран бүтээлээ толилуулна гэж найдаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх