Цахим мэдээ
Хаана

Мэдээлэл технологийн үндэсний парктай дахин шүүхдэлцсэн "Өргөө-2" кино театр ялагдал хүлээлээ

Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/ 2010 оноос хойш "Нью Тур Сафарис" ХХК буюу Өргөө-2 кино театрын зориулалтаар МТҮП-ын байрны хойд хэсгийн талбайг 1 мкв нь 5000-9000 төгрөгөөр түрээсэлж байжээ. Өнгөрсөн жилийг хүртэл өөрийн нэр дээр төрийн өмчийг дамжуулан түрээсэлж их хэмжээний ашиг олсон тухай тус паркийн захирал Ж.Золзаяа мэдэгдэж гэрээнд заасан түрээслэх хугацаа нь дууссантай холбогдуулан Өргөө-2 кино театрыг гаргаж мэдээлэл технологийн үйл ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн ч ойлголцоогүй учраас шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр мэдээлэл технологийн паркийн талд гарсан. Гэвч "Нью Тур Сафарис" ХХК буюу Өргөө-2 кино театрын зүгээс давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагад...

-  Мэдээлэл технологийн паркийн хойд жигүүрийн талбайг чөлөөлүүлэх, гэрээнээс учирсан хохирол, зардалд 8.495.852.080 төгрөг /найман тэрбум дөрвөн зуун ерэн таван сая найман зуун тавин хоёр мянга ная / гаргуулахаар шаарджээ. 

Улмаар шүүхийн шийдвэр гарч 

  • МТҮП-ийн хойд жигүүр хэсгийн 2625,06 мкв талбайг “Нью тур Сафарис” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж талбайг МТҮП-д хүлээлгэн өгөхийг даалгаж, “Нью тур Сафарис” ХХК-иас 2.329.682.140 /хоёр тэрбум гурван зуун хорин есөн сая зургаан зуун наян хоёр мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулж МТҮП-д олгож
  • МТҮП-аас 3.116.882.424 /гурван тэрбум нэг зуун арван зургаан сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж “Нью тур Сафарис” ХХК-д олгож
  • “Нью тур Сафарис” ХХК-аас тэмдэгтийн хураамжид 11.806.360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТҮП-т олгож, нэхэмжлэгч МТҮП-аас тэмдэгтийн хураамжид нийт 58.449.772 /42.707.410+15.742.362/ төгрөгийг гаргуулж, 15.742.362 төгрөгийг хариуцагч “Нью тур сафарис” ХХК-д олгож, 42.707.410 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Өөрөөр хэлбэл “Нью тур Сафарис” ХХК буюу Өргөө II кино театр, Мэдээлэл Технологийн Үндэсний паркт талбайгаа чөлөөлж өгнө. Өөрөөр хэлбэл "Өргөө-2" кино театрыг нүүлгэж тус компани 2 тэрбум, 329 сая төгрөгийг мэдээлэл технологийн үндэсний паркт өгөх юм. Харин МТҮП-аас 3 тэрбум 116 сая төгрөгийг “Нью тур Сафарис” ХХК-д төлөх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Шүүхийн дэлгэрэнгүй мэдээлэл: 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх