2024 оны орон нутгийн сонгуултай холбогдуулан ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус мэдээллийн үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр "Орон нутгийн сонгуульд 2230 санал авах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалт зохион байгуулж ажиллана. Энэ оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт оролцсон эсэх лавлагааг нийт 19939 иргэнд олгоод байна. 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчлийн 58 гомдол мэдээлэл бүртгэгдлээ. Нэр дэвшигчид, өмгөөлөгчид, намаас гэх мэтчилэн маш олон эх сурвалжаас гомдол мэдээлэл ирж байна" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх