Цахим мэдээ
Мэдээ

Харри Поттерын цувралд тоглох дараагийн жүжигчид тодорчээ

Тодруулбал, Люциус Малфой багшийн дүрд жүжигчин Жонни Флинн, түүний хүү Драко Малфойн дүрд залуу жүжигчин Локс Пратт тоглохоор болжээ.

Зохиолч ЖК.Роулингийн бестселлер номоос сэдэвлэн бүтээх уг телевизийн цуврал HBO сувгаар 2026 оны сүүл, 2027 оны эхээр цацагдаж, үзэгчдийн хүртээл болох юм.

Мөн Харри Поттерын авга ах Вернон Дөрслигийн дүрд жүжигчин Дэниэль Ригби, авга эгч Петуниагийн дүрд жүжигчин Бел Поули, Рон Уизлигийн ээж Молли Уизлигийн дүрд жүжигчин Кэтрин Паркинсон, илбэчин Корнелиус Фаджийн дүрд жүжигчин Берти Карвел нар тоглохоор сонгогдсон байна.

Түүнчлэн Хогвартс сургуулийн сурагчид болох Шимус Финниганы дүрд Лео Ирли, Парвати Патилын дүрд Алессиа Леони, Лавендер Брауны дүрд Сиенна Мүүса зэрэг залуу жүжигчид сонгогдон тоглохоор болжээ. HBO сувгийн бүтээж буй “Харри Поттер” цувралд тоглох дараагийн жүжигчид тодорсон байна.

Энэ удаад Люциус Малфой, Драко Малфой, Молли Уизли, авга ах Дөрсли-гийн гэр бүлийн гишүүдэд тоглох жүжигчид тодорлоо.

СЭТГЭГДЭЛ Үлдээх