#CS2 -ын жилд хоёр удаа болдог хамгийн том тэмцээн 2025 оны "BLAST.tv Austin Major"-ын аваргын төлөөх финалын тоглолт шөнө эхэлж үүрээр өндөрлөлөө.
Финалд Монгол төдийгүй Ази тивээс анх удаа энэ өндөрлөгт хүрсэн "The MongolZ" баг өнөө цаг үеийн CS2-ын өнгийг тодорхойлж буй Францын "Team Vitality"-тай тоглосон юм.
Энэхүү түүхэн тоглолтыг монголчууд Сүхбаатарын талбайд цуглан хамтдаа үзэж, нутаг нэгт монгол залуусаа дэмжлээ. Зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт ч мөн хамт үзэх Watch Party-ууд болсон байна.
Юун түрүүнд энэ багийн түүх тэртээ 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх Dota 2 төрлөөр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болоод буй. Өнөөдрийн The MongolZ багийн бүрэлдэхүүнд:
- Б.Гарьдмагнай “bLitz”
- М.Содбаяр “Techno4K”
- Б.Өсөхбаяр “910”
- Б.Аюуш “mzinho”
- М.Азбаяр “Senzu” гэсэн тамирчдаас гадна дасгалжуулагч Б.Эрдэнэдалай буюу "maaRaa" багтаж байна.
bLitz, Techno4k нарын хувьд тус багийг анх босголцсон, туршлагатай тамирчид бол Mzinho ахынхаа орон зайг нөхөж, харин 910 хуучин, туршлагатай тамирчны халааг аван орж ирсэн билээ. Хамгийн сүүлд Senzu нэгдэж, одоогийн The MongolZ баг бүрэлдсэн түүхтэй. The Mongolz баг хуучин бүрэлдэхүүнээрээ 2016 онд IEM Taipei-д аваргалсан нь тэдний түүхэнд бичигдэх анхны ялалтуудын нэг байв. Ингэж тэд олон улсын тавцанд гарах эхлэлээ тавьсан билээ. Харин одоогийн бүрэлдэхүүнээрээ Yalla Compass 2024 тэмцээнд ялалт байгуулж, PGL Major Copenhagen 2024 тэмцээнд Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авсан нь мөн л түүхэн хожлууд байв. Тэд хамгийн сүүлд Thunderpick Championship 2024 тэмцээнд түрүүлж шинээр төрөн гарч ирж буй аваргууд гэдгээ дахин баталсан юм. Valve-ийн чансаагаар дэлхийд тавдугаарт бичигдэж байсан тэд саяхнаас эхлэн HLTV-ийн чансаагаар дэлхийд есдүгээрт бичигдэж эхэлсэн. Ингэснээр The MongolZ Дэлхийд чансаагаараа эхний 10-т багтаж буй цорын ганц Ази баг болсон юм. Энэ бол Монголчууд гэлтгүй Азиудын хувьд туйлын бахархам амжилт билээ. Багийн спортод хамгийн чухал нь эв нэгдэл. The MongolZ багийн хувьд багийн тоглогч бүр тус тусын үүргээ тултал биелүүлж чаддаг. Багын гишүүн blitz-ийн багаа чиглүүлдэг уран гоё “call”-ууд, Techno-ийн зоримог, дайралт, 910-ын оновчтой, мэргэн буудалт, Mzinho-ийн торгон мэдрэмж, Senzu-ийн тэсрэлттэй тоглолт дээр мэдээж дасгалжуулагчийн ур ухаан нэмэгдэж, энэхүү баг хамт олон бүрджээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх