Цахим мэдээ
Хэн

Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зургаадугаар сарын 23-нд Элсэлтийн шалгалт тойрсон будилаантай холбоотой асуудлаар Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлжээ.

Өчигдөр буюу 6-р сарын 23-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад: 

- Шалгалтын материалын тохирц хүндэдсэн

- Элсэлтийн шалгалтын үед алдаа гарсан судлагдахууны шалгалтыг дахин зохион байгуулах

- Элсэлтийн шалгалтыг алдаа захралтай зохион байгуулсан байгууллага, түүний удирдлагад хариуцлага тооцох

зэрэг шаардлагыг ирэх наймдугаар сарын 15-ны дотор шийдвэрлэхийг шаардсан байна. Түүнчлэн боловсролын сайд П.Наранбаярыг өөрийн биеэр сурагчид, багш нараас уучлалт гуйж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаарджээ. 

Мөн элсэлтийн шалгалтын судлагдахууныг хувилбар тус бүрээр БҮТ-ийн цахим хуудсанд 6-р сарын 23-ны дотор байршуулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ илэрхийлсэн байна. 

 

undefined

СЭТГЭГДЭЛ Үлдээх